card
 

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

М.Хашбаатар (Ерөнхий захирал)

Өгөөмөр Гавилууд ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахыг зорьж манай веб хуудсаар зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе!

Манай компани нь 2010 онд Өмнөговь аймгийн Ханбогд суманд үүсгэн байгуулагдаж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Оюу Толгой компанитай хамтран ажилласан орон нутгийн анхдагч компаниудын нэг юм. Орон нутгаас эрхэлж буй салбартаа тэргүүлэх зорилго тавин ажиллаж байгаа мэргэшсэн манай баг хамт олон гадаад, дотоодын 20 гаруй компаниудтай хамтран ажиллаж олон улсын жишигт нийцсэн орчин үеийн менежменттэй байгууллага болохын төлөө хичээн ажиллаж ирлээ. Үүний үр дүнд Монгол улсын татварын албаны дээд шагналаар удаа дараа шагнагдаж, ажилчдын ажиллахад ээлтэй, таатай орчныг бүрдүүлсэн.

Та бидний хамтын хичээл зүтгэл эх оронд маань хөгжил цэцэглэлт, сайн сайхныг авч ирсээр байх болно.

 

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС

ХАРИУЦЛАГАТАЙ БАЙДАЛ

Монгол улсад хэрэгжиж буй хууль, дүрэм, журам болон компанийн ёс зүйн дүрмийг мөрдлөг болгон үнэнч шударга ажиллана.

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Хамтын ажиллагаанд хүндэтгэлтэй, итгэлцэлтэй, эерэг дулаан харилцааг бий болгон, бүтээлчээр харилцан суралцаж, үр дүнтэй ажиллана

ХӨГЖИЛ ДЭВШИЛ

Орон зай, хил хязгаараас үл хамааран мэдээлэл технологийн шинэчлэл, өөрчлөлтөд дасан зохицож, мэргэжлийн болон харилцааны ур чадвараа тасралтгүй сайжруулан хөгжинө.

ХАБЭА

Нийгэм болон байгаль орчиндоо ээлтэй байж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.

ХАРИЛЦАГЧДЫН СЭТГЭГДЭЛ

ХҮНИЙ НӨӨЦИЙН ДЭМЖЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Л.МӨНХ-ОРГИЛ

Оюу Толгой ХХК нь Өгөөмөр Гавилууд ХХК-тэй сүүлийн 2 жил гаруй хугацаанд ажиллах хүч нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ хугацаанд манай шаардлага хангасан орон нутгийн ур чадвартай иргэдийг олж ажлын байраар хангах чиглэлээр тус компанийн хамт олон өндөр идэвх, санаачилга гарган ажилласны дүнд орон нутгийн олон иргэдийг ажлын байраар хангаад байна. Мөн гэрээний харилцаатай холбоотой бусад асуудлаар мэргэжлийн ёс зүй, идэвх зүтгэл гарган ажиллаж, хэрэглэгчээс тавьсан аливаа хүсэлтэнд түргэн шуурхай хариу өгч шийдвэрлэдэгт нь бид баяртай байдаг.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ДЭМЖЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Л.МӨНХ-ОРГИЛ Оюу Толгой ХХК
Ерөнхий захирал Даррен Картер

Ханбогд сумын Өгөөмөр Гавилууд ХХК-тай бизнесийн түншээр хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Түншлэлийн сайн арга барил, хамтын ажиллагааны хүрээнд 2017 онд Өмнөговийн бүсэд бидний хэрэгцээнд нийцсэн тохиромжтой барилга байгууламж барихаар тохиролцсон. Энэ нь манай компани тухайн нутаг дэвсгэрт бүрэн байр сууриа олж, үйлчлүүлэгчдэдээ хамгийн сайн үйлчилгээ үзүүлэх боломжийг олгосон юм. Бүс нутгийн хувьд бидний хувьд анхны бүтээн байгуулалт байсан боловч сүүлчийнх биш юм. Бид өргөтгөл хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Өгөөмөр Гавилууд компанийн дэмжлэгтэйгээр олон жилийн турш бизнесийн үр дүнтэй харилцаагаа үргэлжлүүлнэ гэж найд

Ерөнхий захирал Даррен Картер Эпирок Монголиа ХХК
Ханбогд дахь салбар төвийн Ахлах ажилтан Т.ГАНБАРХАС

Уул уурхай, барилгын салбарт тоног төхөөрөмж, баталгаат сэлбэг хэрэгсэл, үйлчилгээ, техникийн шийдлүүдийг нийлүүлдэг дэлхийд тэргүүлэгч компани юм. Бид Өмнөговь аймгийн Ханбогд суманд салбар нэгжтэй бөгөөд тус салбарын катеринг үйлчилгээг орон нутгийн Өгөөмөр Гавилууд ХХК-иас авдаг. Ээлжийн зохицуулалтаар байрлан ажилладаг ажилтнуудад гэртээ байгаа мэт тав тухтай чанартай хоол үйлдвэрлэл, цэвэрлэгээ, угаалгын мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг тус компанийн хамт олны үйлчилгээнд бид сэтгэл хангалуун байдаг. Цаашид урт удаан хугацаанд хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.

Ханбогд дахь салбар төвийн Ахлах ажилтан Т.ГАНБАРХАС Сэндвик Монголиа ХХК
Хүнд машин механизмын оператор Ч.НАСАНБАЯР

Би Оюу Толгойд 2010 оны 02 сараас анхны ажлын гараагаа эхэлсэн. Олон төсөл дээр ажиллаж байсан ч ил уурхайн Комацу-930 гэдэг энэ том дампны оператор болоод жолоодож үзэх юмсан гэж боддог байсан. 9 жил бодож явсны эцэст 2019 оны 01 сард Өгөөмөр Гавилууд ХХК-д Хүнд машин механизмын оператороор ажилд орж миний мөрөөдөл биелсэн. Анх дампанд суугаад явж байхад өөртөө нэг л итгэж өгөхгүй яг л зүүд юм шиг санагдаж байсан. Компанийн удирдлага болон захиргааны ажилчид мөн хамт ажиллаж, Монголын ирээдүйг бүтээлцэж мөр зэрэгцэн ажиллаж яваа компанийхаа бүх ажилчид та бүхэндээ бүгдэд нь баярлаж талархаж явдаг. Та бүхэндээ цаашдын ажилд нь АМЖИЛТ хүсье.

Хүнд машин механизмын оператор Ч.НАСАНБАЯР Оюу Толгой ил уурхайн хэлтэс
Ахлах ажилтан Б.ЦЭНД-ОЧИР

Өгөөмөр Гавилууд ХХК-д Оюу толгой төслийн талбайд баяжуулах үйлдвэрийн ахлах ажилтнаар ажиллаж байна. Манай гэр бүлийн хүн маань анх 2015 онд Ханбогд сумын 1-р сургуулийн дуу хөгжмийн багшаар ажилд орж шилжиж ирснээр миний бие 2017 онд тус байгууллагад бичиг хэргийн ажилтнаар анх ажлын гараагаа эхэлж байлаа. Энэ сайхан үр өгөөжтэй компанидаа ажиллаад 5 жил болсон байна. Намайг анх ажилд ороход нийт 35 ажилтантай үйл ажиллагаа маань ид өргөжиж дараа дараагийн төсөл хөтөлбөрүүд нь хэрэгжиж эхлэж байсан. Өдгөө манай компани нийт 100 гаруй ажилтантай өнөр өтгөн гэр бүл болсон БАЯРТАЙ байна.

Ахлах ажилтан Б.ЦЭНД-ОЧИР Оюу Толгой баяжуулах хэлтэс
Механик Л.АЛТАНХУЯГ

Би 2019 оны 4 сараас компанидаа механик засварчинаар ажилд орж байлаа. Өгөөмөр гавилууд ХХК-д ажиллаж эхэлснээс хойш миний анзаарсан зүйл бол ажилчдын нийгмийн асуудал, ажиллах урам зориг эрч хүч, олон талт мэдлэгийг олгох тал дээр анхаарлаа хандуулж ажилчдад зориулсан үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Манай компаний хувьд хүний нөөц бүрдүүлэлтийн компани учир бүх ажилчид нь өөр өөр хэлтэст ажилладаг нэгнийгээ таних нь тун ховор байдаг яг л энэ зүйлийг анзаарч ажилчдынхаа дунд таван төрөлт спорт өдөрлөгийг хоёр хоногийн хугацаанд зохион байгуулж бүх ажилчидаа нэгтгэж чадсанд нь талархалтай ханддаг мөн БАЯРЛАЛАА гэж хэлмээр байна.

Механик Л.АЛТАНХУЯГ Оюу Толгой дэд бүтэц үйлчилгээний хэлтэс

ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД

ХОЛБОО БАРИХ

Байршил

Өмнөговь 46010, Ханбогд сум, Их Булаг 1-15, Өгөөмөр төв

Email

admin@ugl.mn

Ажлын цаг

ДАВАА-БААСАН 09:00 - 18:00

Хүсэлт илгээх