card

ХҮНИЙ НӨӨЦ ҮЙЛЧИЛГЭЭ

Өгөөмөр Гавилууд ХХК нь хүний нөөцийн бүрдүүлэлт, хөдөлмөр зуучийн үйлчилгээ үзүүлдэг. Бид олон улсын болон орон нутгийн нэр хүнд бүхий байгууллагуудтай харилцан ажиллаж, ажил хайгч, карьерийн өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн хийж буй иргэдэд тогтвортой ажлын байр олоход нь дэмжлэг үзүүлдэг.
Бид уул уурхай, барилга, аж үйлдвэр болон бусад салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж хүний нөөцийн бүрдүүлэлт, гэрээт үйлчилгээ үзүүлдэг.
Дэлгэрэнгүй

КАТЕРИНГ ҮЙЛЧИЛГЭЭ

Катеринг үйлчилгээнд хоол үйлдвэрлэл, кемпын үйлчилгээ, цэвэрлэгээ, ариутгалын үйлчилгээ зэрэг багтдаг. Бид катеринг үйлчилгээг явуулахдаа Монгол улсад мөрдөгдөж буй холбогдох стандарт, олон улсын аюулгүй байдал, эрүүл ахуйн тэргүүн туршлагуудыг хэрэгжүүлж ажиллахыг эрхэмлэдэг.
Дэлгэрэнгүй

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Өгөөмөр Гавилууд ХХК нь 2018 оноос бүс нутгийг зорин ирэх гадаад, дотоодын жуулчид, уул уурхайн компани, тэдгээрийн ажилчдад Галбын говийн үзэсгэлэнт байгаль, ан амьтан, малчин ахуй, нүүдэлчин соёл иргэншлийг таниулах зорилготой аялал зохион байгуулж эко аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Бид Ханбогд суманд 2014 оноос оффис, агуулах талбайн түрээсийн үйл ажиллагааг үе шаттайгаар хөгжүүлж ирсэн. Олон улсын стандарт хангасан тоног төхөөрөмж бүхий агуулах хадгалалтын барилга байгууламжийг хэрэглэгч, үйлчлүүлэгчийн захиалгын дагуу гүйцэтгэж хамтран ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ

Манай компани 2011 онд шинэ хотыг түүчээлэн үйлчлүүлэгчийн ая тухыг хангасан “Өгөөмөр” үйлчилгээний төвийг байгуулсан. Ханбогд суманд байрладаг тус төв нь оффис, зочид буудал, караоке лоунж, супермаркет зэрэг бүхий л үйлчилгээ нэг дор төвлөрүүлсэн анхны үйлчилгээний төв юм.
Дэлгэрэнгүй

Холбоо барих

Албан хаяг

Өмнөговь - 46010, Ханбогд сум, Их Булаг 1-15, Өгөөмөр төв

Email

admin@ugl.mn

Ажлын цаг

Даваа - Баасан - 9 AM to 6 PM

Хүсэлт илгээх