АЖИЛ ХАЙЖ БУЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ
Ажил хайж буй иргэдэд ажилд зуучлахтай холбоотой дараах тусламж, үйлчилгээг үзүүлдэг.ЗАРЛАГДСАН АЖЛЫН БАЙР
Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварчин
Нээлтийн огноо: 1 сарын 7
Хаалтын огноо: 1 сарын 14
Мэдээллийн Систем ба Технологийн Инженер
Нээлтийн огноо: 1 сарын 7
Хаалтын огноо: 1 сарын 13
Технологи хариуцсан ахлах инженер
Нээлтийн огноо: 1 сарын 7
Хаалтын огноо: 1 сарын 14
АЖИЛ ХАЙГЧ ТАНД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ
ЯРИЛЦЛАГАД БЭЛТГЭХ ЗӨВЛӨМЖ
- ЯРИЛЦЛАГЫН ЦАГ БАРИМТЛАХ
Таныг сонгон шалгаруулалтын ярилцлаганд дуудахдаа урьдчилан цаг тохирсон байдаг. Та тухайн цагаас 5-10 минутын өмнө ирсэн байх нь орчиндоо дасах, сандралаа дарах, ярилцлагын комиссын гишүүдийг хүндэтгэж буй хэрэг юм. - ЦЭВЭРЧ, ЭМХ ЦЭГЦТЭЙ ХУВЦАСЛАЛТ, БИЕИЙН ХЭЛЭМЖ
Ярилцлаганд орохдоо цэвэрхэн, ил задгай биш, ажил хэрэгч хувцаслах нь тохиромжтой. Том гоёл чимэглэл, хурц үнэртэй ус түрхэх, нүүрний тод будаг, бохь зажлах, гутлын тоосыг арчаагүй ирэх нь таагүй байдлыг үүсгэдэг. Жижиг гэлтгүй биеийн хэлэмж, үйл хөдлөлдөө анхаарах хэрэгтэй. - КОМПАНИЙН ТАЛААР СУДАЛСАН БАЙХ
Ярилцлаганд асуух боломжтой бүх асуултанд товч тодорхой хариулахаар бэлдэж үзвэл ярилцлагын үеэр сандрахгүй, бэлтгэлтэй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, өрсөлдөж буй ажлын байрны талаар судалж, гэнэтийн асуултанд бэлтгэлтэй байх нь танд сайн оноо авчирна. - ӨӨРИЙГӨӨ ЗӨВ ИЛЭРХИЙЛЭХ, АСУУЛТ болон ЯРИЛЦЛАГА ХИЙЖ БАЙГАА ХҮНИЙ ЯРИАГ САЙН СОНСОХ
Ярилцлага хийж байгаа хүний асуултыг бүрэн сонсохгүй, яриаг тасалж, өөрийнхөө яриаг эхлүүлэх нь их бүдүүлэг юм. Тиймээс асуултыг бүрэн сонсож, өөрийн зүгээс хамгийн оновчтой тодорхой хариултыг өгөх хэрэгтэй. Ярилцлагын үеэр хэт нуршуу ярилцлагатай хамааралгүй олон зүйлийг ярихгүй байх, ярилцлага хийж байгаа хүмүүст болон өөртөө хүндэтгэлтэй хандах хэрэгтэй юм. - ТӨГСГӨЛ ХИЙХ
Танд өөрт ойлгомжгүй үлдсэн асуулт байвал ажил олгогчоос нэрэлхэлгүй ажлын байрны талаар, баг хамт олныхоо талаар г.м сонирхсон асуултаа асууж болно. Мөн ярилцлагын төгсгөлд талархал илэрхийлж, төгсгөл хийх нь соёлч боловсон байдлыг тань илтгэх болно.
АНКЕТ ИЛГЭЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС
- Та компанийн вэбсайт, сошиал болон бусад сувгаар хайлт хийж бидний эрхэм зорилго, үнэт зүйлс, бизнесийн ёс зүйтэй танилцаарай.
- Хаана, аль төсөлд ажлын байр зарлагдсаныг анхаарч таны сонирхол, ур чадварт тохирч байгаа эсэхийг нягтлаарай.
- “Анкет татах” товчийг дарж “Ажилд орох өргөдөл”-ийг хавсралт материалын хамт бүрэн бүрдүүлэн илгээнэ. Анкетан дахь санамж хэсэгтэй сайтар танилцаарай.
- Анкетын асуулгад хариулсан байдлаас тухайн хүний бичгийн соёл, цэвэрч нямбай байдал, хандлага зэрэг нь харагддаг учир үүнд анхаараарай.
- Сонгон шалгаруулалтын ярилцлагын шатанд тэнцсэн бол тохиролцсон цагийг баримтлаарай. Хэрвээ хүндэтгэх шалтгаантай бол цагаа хойшлуулах хүсэлтээ урьдчилан мэдэгдээрэй.
- Сонгон шалгаруулалтын ярилцлаганд хэрхэн амжилттай оролцох тухай зөвлөмжтэй танилцаарай.