ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОДЛОГО, ЖУРМУУД
БИД АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО, ҮНЭТ ЗҮЙЛЭЭ ДЭЭДЛЭНЭ.БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙН БОДЛОГО
Энэхүү Бизнесийн ёс зүйн бодлого нь Өгөөмөр Гавилууд ХХК-ийн дотоод болон гадаад орчин дахь харилцагчдын зохистой хамтын ажиллагаанд баримтлах ёс зүйн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг тодорхойлно. Энэхүү Бизнес ёс зүйн бодлогод тусгагдаагүй агуулгыг дүрмээр зохицуулна.КОМПАНИ
- Бид нэгэн зорилгын дор нэгдэж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, үнэнч шударга, ёс зүйг баримтлан хүндэтгэлтэй харилцан ажиллана.
- Ажилтан нь компанийг төлөөлж нийгмийн харилцаанд оролцож буйн учир ёс зүйн дүрэмд зөвшөөрөгдсөн хэм хэмжээг удирдлага болгон ажиллана.
ХАРИЛЦАГЧ КОМПАНИ, ХУВЬ ХҮН
- Хууль эрх зүйн шаардлагыг мэддэг, гэрээний үүргээ биелүүлдэг, бизнесийн орчинд шударга өрсөлдөөний зарчмыг баримталдаг хамтрагчтай байна.
- Ажилтны хөдөлмөрлөхөд таатай орчин, нөхцлийг бүрдүүлсэн, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулсан байхыг дэмжинэ.
АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ, АВИЛГА, ХЭЭЛ ХАХУУЛЬ
Бид ямагт авилга, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна. Үүнд: үйл явцыг түргэтгэх биет ба биет бус орлого, бэлэглэлийн эд зүйлс, зугаа цэнгэлийн арга хэмжээ, урилга, урамшуулал, амлалт, хээл хахууль, хандив тусламж, тэтгэмж зэрэг нь хамаарна.
ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ / БЭЛГИЙН ДАРАМТ
- Бизнесийн орчинд хүний эрхийг дээдлэн хүндэлж үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, харъяалал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн байдал, жендер, бэлгийн чиг хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байна.
- Аливаа хэлбэрийн бэлгийн дарамтыг үл тэвчиж ямагт таслан зогсоогч байна.
ХЯНАЛТ ХАРИУЦЛАГА
Энэхүү бодлогын хэрэгжилтэнд хамтрагч байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хяналт тавьж хэрэгжилтийг хангана.
Бодлого журмын хэрэгжилттэй холбоотой асуудлаар мэдээлэх бол энд дарна уу.
ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОН ОРОН НУТГИЙН БОДЛОГО
Энэхүү бодлого нь компани нь бизнесийн үйл ажиллагаандаа байгаль орчинд ээлтэй, хөдөлмөрийн таатай, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэн ажиллахад баримтлах чиглэлийг тодорхойлно. Энэхүү бодлоголд тусгагдаагүй агуулыг ЭМААБООН удирдлагын төлөвлөгөөгөөр зохицуулна.ЭМААБООН БОДЛОГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХАНГАХ
- ЭМААБООН-ийн бодлогын дагуу удирдлагын төлөвлөгөө боловсруулан төлөвлөгөөний дагуу ажиллах;
- Жилийн эцэст ЭМААБООН-ийн бодлого, удирдлагын төлөвлөгөөний биелэлтийн үр дүнг хянан, нээлттэй мэдээлэх;
АЖИЛТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ
- Бид ажилтан нь ажилдаа сэтгэл хангалуун, хамт олны эерэг уур амьсгал бүрдүүлэхийг анхаарч ажиллах;
- Ажилтны эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах;
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ
- Ажлын байранд аюулгүй ажиллагааг бүх түвшинд хангах нь нэн тэргүүний чухал асуудал ба ажилтан ажил үүргээ гүйцэтгэхэд эерэг нөлөө үзүүлэх;
- Ажилтан нэг бүр сургалтаар орж авсан мэдлэг ур чадварыг ажлын байранд тогтмол хэрэгжүүлэн, аюулгүй ажиллаж, холбогдох дүрэм журам стандартыг сахин мөрдөх, хамтран ажиллагсад, хамт олныхоо эрүүл мэнд, аюулгүй ажиллагаанд анхааран ажиллах;
БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ
- Бид бизнесийн эко үйл ажиллагааг дэмжиж ажилладаг учраас харилцагч, нийлүүлэгчээ эко хэрэглээтэй байхыг уриална;
- Ажилтан нь ажиллах, амьдрах, аялан жуулчлах бүхий л хугацаандаа байгаль орчинд ээлтэй байж байгальд ул мөр үлдээхгүй аялах, шинэ зам гаргахгүй байх, гол мөрөн, ундны усны эх үүсвэрийг бохирдуулахгүй, хог хаягдлын сөрөг нөлөөллийг бууруулах талаар нийт ажилтнуудыг уриална;
ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ЭЕРЭГ НӨЛӨӨЛӨЛ ҮЗҮҮЛЭХ
- Ажлын байранд зуучлахдаа орон нутгийн иргэдэд түлхүү боломж олгож эдийн засаг, тогтвортой хөгжилд эерэг нөлөө үзүүлэхдээ орон нутгийн засаг захиргаа, хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай байнгын харилцаа холбоотой ажиллана;
- Нийгмийн хариуцлагын хүрээнд компанийн бодлогын дагуу орон нутгийн иргэд, байгууллагатай тодорхой чиглэлээр хамтран ажиллана;