card

ХҮНИЙ НӨӨЦ

Өгөөмөр Гавилууд ХХК нь хүний нөөцийн бүрдүүлэлт, хөдөлмөр зуучийн үйлчилгээ үзүүлдэг. Бид олон улсын болон орон нутгийн нэр хүнд бүхий байгууллагуудтай харилцан ажиллаж, ажил хайгч, карьерийн өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн хийж буй иргэдэд тогтвортой ажлын байр олоход нь дэмжлэг үзүүлдэг.
АЖИЛ ХАЙГЧААР БҮРТГҮҮЛЭХ

Бид уул уурхай, барилга, аж үйлдвэр болон бусад салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын гэрээт үйлчилгээ үзүүлдэг.

 

ХҮНИЙ НӨӨЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

ХҮНИЙ НӨӨЦИЙН ГЭРЭЭТ ҮЙЛЧИЛГЭЭ
Гэрээний хугацаанд харилцагч байгууллагын хэрэгцээ шаардлагын дагуу шаардлагатай ажлын байр, орон тооны мэдээллийг хүлээн авч, хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалттай холбоотой ажлыг гүйцэтгэдэг. 

ХӨДӨЛМӨР ЗУУЧЛАЛ
Харилцагч байгууллага, төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа үндсэн болон гэрээт ажилтныг зуучлах, сонгон шалгаруулах богино хугацаат гэрээт ажил үйлчилгээг үзүүлдэг.

АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ДАРААЛАЛ

Ажилтан сонгон шалгаруулалтын комисс нь хоёр ба түүнээс дээш гишүүнтэй байх ба шударга ил тодоор явагддаг. Бид анкетаа илгээсэн ажил хайгч иргэн бүрт орон зай, хил хязгаараас үл хамааран адил, тэгш боломж олгодог. Нийт 7 үе шаттай.

Ажлын байрны захиалга хүлээн авах

Хүний нөөц бүрдүүлэлт (сонгон шалгаруулалт) нь захиалагч компанийн ажлын байрны захиалга ирсэнээр эхэлнэ.

Ажлын байрыг нээлттэй зарлах

Захиалсан ажлын байрны зарлах

  1. Анкетыг цуглуулахдаа компаний "Анкет бааз"-аас авах, компанийн байранд биеэр хүлээж авах, admin@ugl.mn болон зар хүргэсэн цахим хаягуудаар хүлээж авна.
  2. Өргөдөл хүлээн авах хугацаа дуусахад ажлын байрны захиалгад ирсэн шалгуурын дагуу анкетын шалгаруулалт хийнэ.

Анхан шатны сонгон шалгаруулалт

Анкетын шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчийг 2 шаттай ярилцлагад урина.

Хоёр дахь сонгон шалгаруулалт

Тэнцсэн ажил горилогчтой утсаар холбогдох тул өөрийн болон холбоо барих дугааруудаа зөв бичиж үлдээгээрэй.

Ажилд авах санал хүргэх

Сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажилтанд Хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөлүүдийг тусган Ажилд авах санал хүргэнэ.

Ажилд авахын өмнөх бэлтгэл ажил

Хөдөлмөрийн гэрээ байгуулах

ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБАНЫ ХАМТ ОЛОН

Хүний нөөцийн чиглэлээр олон жил ажилласан туршлагатай хамт олон байгууллага, төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаанд шаардлагатай үндсэн болон гэрээт ажилтныг зуучлах үйлчилгээг үзүүлж байна.

ХОЛБОО БАРИХ

Байршил

Өмнөговь 46010, Ханбогд сум, Их Булаг 1-15, Өгөөмөр төв

Email

admin@ugl.mn

Ажлын цаг

ДАВАА-БААСАН 09:00 - 18:00

Хүсэлт илгээх