АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Хэрвээ та хадны сүг зураг, боржин чулуун үзэсгэлэнт уул хад, агуй, шашин, ургамал, шувуу, ан амьтад ажиглах зэрэг тусгай зориулалтын аялал хийхийг хүсвэл бидэнтэй хамтарч хүссэн маршрутаа гарган аялж болно.Өгөөмөр Гавилууд ХХК нь 2018 оноос бүс нутгийг зорин ирэх гадаад, дотоодын жуулчид, уул уурхайн компани, тэдгээрийн ажилчдад Галбын говийн үзэсгэлэнт байгаль, ан амьтан, малчин ахуй, нүүдэлчин соёл иргэншлийг таниулах зорилготой аялал зохион байгуулж эко аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид 300 гаруй жуулчид, аялагчдыг хүлээн авч үйлчилгээ үзүүллээ.
ЭНЕРГИЙН АЯЛАЛ
Аяллын хугацаа: | Нэг өдөр |
Аяллын зам: | 140 км |
Аяллын үйлчилгээ: | Тээвэр, хөтөч, хоол |
Үзмэр: | Алдарт Дэмчогийн хийд, Домогт чулуун хаалга, Нутгийн шүтлэгт хайрхан Ханбогд уул, Баяжихын агуй, Үзэсгэлэнт мэлхий цохиогоор зочилж домог түүхийг сонсохоос гадна хулан зээр, ёл шувуу болон бусад ан амьтдыг ажиглах боломжтой. |
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МӨРТЭЙ АЯЛАЛ
Аяллын хугацаа: | Нэг өдөр |
Аяллын зам: | 240 км |
Аяллын үйлчилгээ: | Тээвэр, хөтөч, хоол |
Үзмэр: | 150 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн мөр, Зулзган хайлаасны төгөл, 60 сая жилийн тэртээх чулуужсан ой модыг сонирхон аргаль, хулангийн сүргийг ойрхоноос харж, эртний далайн ёроол болон говь нутгийн алс зэлүүд онгон байгаль, сухай, загийн төгөлөөр аялна. |
ТООРОЙН ТӨГӨЛТЭЙ АЯЛАЛ
Аяллын хугацаа: | Нэг өдөр |
Аяллын зам: | 120 км |
Аяллын үйлчилгээ: | Тээвэр, хөтөч, хоол |
Үзмэр: | Тооройн төгөл, Малгай цохио, Түрэгийн үеийн хадны сүг зураг бүхий Шийр хайрхан, Дэлхийн энергийн төв Дэмчог хийдээр аялан аргаль, янгир, хулан зээр харж бусад ан амьтдыг ажиглах боломжтой. |
АГУЙТАЙ АЯЛАЛ
Аяллын хугацаа: | Нэг өдөр |
Аяллын зам: | 250 км |
Аяллын үйлчилгээ: | Тээвэр, хөтөч, хоол |
Үзмэр: | Цогцолын хийдийн туурь, Байгалийн нэн ховор урлал хөдөлдөг цохио, Хаднаас ургасан бурхан, Сэрүүн лавран, Галбын уудам говь, Ловон чомбын үзэсгэлэнт агуй зэргийг үзэж хулан, зээр болон бусад ан амьтдыг ажиглах боломжтой. |
МОТО АЯЛАЛ
Галбын говиор адал явдалт, эрх чөлөөг мэдрэх мотоциклийн ЭКСТРИМ аяллын үйлчилгээг танд санал болгож байна.
Чиглэл: | Батлагдсан маршрутын дагуу аялна (Захиалгын дагуу өөр чиглэл гаргаж аялах боломжтой). |
Аяллын үйлчилгээ: | Мэргэжлийн хөтөч, механикч, тогооч |
Аялагчдын аюулгүй байдлын хяналт: | Хамгаалалтын малгай, нүдний шил, бээлий, цээжний хамгаалалт, өвдөгний хамгаалалт |
Мотоциклын нэр, төрөл: | Орос улсын Иж планет, Хятад улсын BSE брэндийн улсын үйлдвэрийн 250 сс мото кросс |
АВТО МАШИН ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Манай компани ажил хэрэг болон аялал жуулчлалын зорилгоор ашиглах тээврийн хэрэгслийн түрээсийн үйлчилгээг санал болгож байна. Бид тээврийн хэрэгслийг аялалд гарахаас өмнө үзлэг хийж аюулгүй байдлыг бүрэн хангадаг.
Автомашины төрөл | |
---|---|
45 хүний суудалтай том оврын автобус | |
5-9 хүний суудалтай бага оврын автобус | |
Toyota Land Cruiser 200 | |
Toyota Land Cruiser 100 | |
Toyota Land Cruiser 80 |