Тавигдах шаардлага :
- Худалдаа, Зах зээл эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Word, Excel and PowerPoint зэрэг дээр захидал, хөтөлбөр боловсруулах, бүртгэлийн жагсаалт хөтлөх, хурал цуглааны хөтөлбөр, танилцуулга материалыг бэлдэх ажлуудыг үр дүнтэйгээр хийж чаддаг байх
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Ажлын чиг үүрэг, хариуцлага:
- Оюу Толгойн Алсын хараа, Зорилт, Үнэ цэнэ болон Стратегийн зорилтуудыг хангах, бүхий л шатанд Оюу Толгой компанийн Худалдан авалтын багийн зорилт, төлөвлөгөөг биелүүлэхэд анхаарч ажиллах;
- Хариуцсан төслүүдийнхээ хамрах хүрээг боловсруулахад эцсийн хэрэглэгч хэлтсүүд болон ханган нийлүүлэгчидтэй хамтарч ажиллах;
- Оюу Толгой компанийн Худалдан Авалтын газрын худалдан авалтын процесс, баримт бичиг хөтлөлт болон шаардлагын дагуу, мөн Бидний ажлын арга барилын дагуу худалдан авалтын үйл ажиллагааг явуулах замаар эцсийн хэрэглэгчийн шаардлагыг бизнест үр өгөөжтэй, ашигтай байдлаар хангаж ажиллана;
- Ханган нийлүүлэгчидийн үйл ажиллагаа нь компанийн худалдан авалтын шаардлагад нийцсэн байхад үргэлж анхаарч ажиллах;
- Даалгасан төсөл, худалдан авалтын багцуудыг бүрэн хариуцаж тогтвортой үйл ажиллагааг хангах замаар үнэ цэнийг нэмэгдүүлнэ;
- Дотоодын болон гадаадын ханган нийлүүлэгчдийн журам, үйл ажиллагаанд компаний сонгон шалгаруулалтын наад захын стандартыг хангуулах;
- Анхдагч (худалдан авалтын түүх, явц) эсвэл хоёрдогч мэдээллийн эх үүсвэрээс мэдээлэл олж авч, эх үүсвэр ба үнэ цэнэ бий болгох хүчин зүйлсийн талаар чанартай мэдээллийн сан байгуулан ажиллах;
- Хариуцаж авсан гэрээнүүд эсвэл өмнө нь хийж гүйцэтгэсэн сонгон шалгаруулах төслүүдээс улбаатай гэрээнүүдийн гэрээний менежментийг (гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, ханган нийлүүлэгчдийн үнэлгээ хийх г.м.) хийж, гүйцэтгэх.
- Хангамжийн үйл явцыг (асуудал, ололт амжилт, ажлын бүртгэл, хийгдээгүй ажлууд, төлөвлөгөө гэх мэт) тоймлож харуулахын тулд Оюу толгой ХХК-ийн эцсийн хэрэглэгчидтэй уулзах уулзалтанд оролцох.
- Хангамжийн үйл ажиллагааны сонгон шалгаруулалтын бүх үйл ажиллагааг биечлэн хийж, байнгын сонгон шалгаруулалтын бүх үүргээ чадварлагаар чанартай гүйцэтгэх.
- Чанар, үнэ, нөхцөл, хүргэлт, үйлчилгээтэй холбоотой дээд зэргийн сонгон шалгаруулалтын багцыг санал болгосон ханган нийлүүлэгчдийг сонгон шалгаруулж, сонгож, хэлэлцэж тохиролцох.
- Худалдан авалтаар үнэ цэнэ бий болгох хүрээнд эх үүсвэр ба үнэ цэнэ бий болгох хүчин зүйлстэй холбоотой салбарын мэдлэг, зах зээлийн судалгааг цуглуулах, шинээр боловсруулах
- Статистикийн арга хэрэгсэл ашиглан мэдээлэл, дүн шинжилгээний үр дүнг гаргаж, тогтмол тайлан гаргах.
Ажлын газрын байршил: Улаанбаатар 5/2
Гэрээний хугацаа: 1 жил
Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2022/1/26 өдрийг дуустал
Анкет болон CV-ийг hr@ugl.mn хаягаар илгээнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 88117896 дугаараас авна уу
Анкет татах холбоос:
Анкетанд бүрдүүлэх материал:
- 1% - цээж зураг
- Боловсролын гэрчилгээ, диплом, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Жич: Зөвхөн анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно