Гүйцэтгэх үүрэг:
- Зардлын удирдлагын бодлого журамд нийцүүлэн үйл ажиллагааг явуулах
- Ажиллагсдад зардлын удирдлагын процессийн талаар зөвлөмж өгч, дэмжин ажиллах
- Компанийн зээлийн картын болон R&R-тай холбоотой дараа тайлангуудыг системд оруулах
- Карт хэрэглэгч нарт картын тайлангаа хэрхэн бүрдүүлж, батлуулах талаар зөвлөмж өгнө
- Бэлэн мөнгөний урьдчилгаа болон хувийн зарцуулалттай холбоотой дараа тайлангуудыг системд оруулах
- Дараа тайлантай холбоотой банкны төлбөр тооцоог бэлтгэх
- Хариусан дансуудын ажил гүйлгээний үр нөлөөтэй, үнэн зөв байдлыг ханган ажиллах
- Хариуцсан дансуудын балансыг тулган баталгаажуулах
- Хугацаа нь дууссан картуудыг тухай бүрт нь сунгах
- Кредит картын төлбөрийг сар бүр бэлтгэж гаргах
- Асуудалтай ажил гүйлгээг удирдлагуудад мэдээлэхийн зэрэгцээ цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
- Архивын ажлыг зохион байгуулах
- Бусад нэмэлт ажлуудыг шаардлагатай үед хийж болно.
Тавигдах шаардлага:
- Санхүү, Нягтлан бүртгэх эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх;
- 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх;
- Янз бүрийн баримт бичиг, маягтыг хийж чаддаг ба өдөр тутамдаа Word, Excel and PowerPoint зэрэг дээр захидал, хөтөлбөр боловсруулах, бүртгэлийн жагсаалт хөтлөх, хурал цуглааны хөтөлбөр, танилцуулга материалыг бэлдэх ажлуудыг үр дүнтэйгээр хийж чаддаг байх;
- Англи хэл дээрх үг хэллэгийг ашиглан харилцан ойлголцож чаддаг байх;
- Өөрийн ажил үүрэг, туршлагатай холбоотой сэдвийн хүрээнд богино хэмжээний текстийг англи хэлээр бичдэг байх;
Ажил амралтын хуваарь: 5/2
Гэрээний үргэлжлэх хугацаа: 6 сар
Ажлын байршил: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг Моннис цамхаг
Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2023/01/16
88117896 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой
Та өөрийн товч танилцуулга анкетыг hr@ugl.mn хаягаар дараах хавсралт материалын хамт илгээнэ үү.
- 1% - цээж зураг
- Мэргэжлийн диплом, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Дэлгэрэнгүй мэдээллийг 88117896 дугаараас авах боломжтой
Жич: Зөвхөн анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно