БАЙГУУЛАМЖИЙН ЗОХИЦУУЛАГЧ

A- A A+
БАЙГУУЛАМЖИЙН ЗОХИЦУУЛАГЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

* Хариуцсан байгууламжийн номын сан, алжаал тайлах хэсэг, цахим спортын өрөө, болон бусад үйлчилгээний талбайн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, эмх цэгцийг ханган, эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авч ажиллах

* Үйлчлүүлэгчдэд зөвлөгөө, зааварчилгаа өгөх, тав тухтай, ээлтэй орчин бүрдүүлэн ажиллах

* Ариутгал, цэвэрлэгээ, аюулгүй ажиллагааг тогтмол хянах, хүний гар байнга хүрдэг гадаргуу хэсгүүдэд хөнгөн ариутгал хийх

* Үйлчлүүлэгчдэд эелдэг, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх

* Баянбүрд төвийн номын сан, алжаал тайлах хэсэг, цахим спортын өрөө болон бусад үйлчилгээний талбайд үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн хөтөлбөр, үйлчилгээний шинэ санаачилга, арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх

* Үйл ажиллагааны чанарыг тасралтгүй сайжруулах зорилгоор орчин үеийн дижитал болон танхимын хөтөлбөр, сургалт, соёл, спорт, чөлөөт цагийн арга хэмжээг санаачлан зохион байгуулах

* Үйлчлүүлэгчдэд зориулсан видео контент, танилцуулга, мэдээллийн материал бэлтгэж, дотоод болон гадаад сувгаар хүргэх

* Тэмцээн, арга хэмжээний үеэр ахлах ажилтны өгсөн үүрэг чиглэлийн дагуу багийн зохион байгуулалтанд идэвхтэй оролцох

* Үйл ажиллагааны явц, үр дүнг удирдлагад тайлагнах, шаардлагатай тайлан, бүртгэл хөтлөх

* Үйлчилгээний үр дүн, сэтгэл ханамжийг тогтмол үнэлж, шинэчлэл, сайжруулалт хийх санал гаргах

Тавигдах шаардлага:

* Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

* Үйлчилгээний чиглэлээр 2-оос доошгүй жилийн ажлын туршлагатай.

* Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй

* MС оффисийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх

* Спорт төвийн үйлчлүүлэгч бүрт хүрч, чанартай үйлчилгээ үзүүлэх чадвартай.

* Үйлчилгээний соёлыг ямагт баримтлан ажиллах.

* Заах арга барил, сургалтын ур чадвартай.

* Харилцааны өндөр ур чадвартай, санал бодлоо тодорхой илэрхийлэх чадвартай.

* Асуудлыг дүн шинжилгээ хийж шийдвэрлэх чадвартай.

* Хариуцлагатай, ажлын үр дүнгийн хариуцлагыг бүрэн хүлээх чадвартай.

Нэмэлт мэдээлэл:

* Ажлын байршил: Оюу толгой уурхайн талбар

* Ажил амралтын хуваарь: 14/14

* Ээлжийн хуваарь: Өдөр

* Өдөрт ажиллах цаг: 10 цаг

* Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2025-12-14

* Дэлгэрэнгүй мэдээллийг зангиа портал дахь зарын холбоос

Дэлгэрэнгүй мэдээллийг 88117896 дугаараас авна уу

 Та өөрийн товч танилцуулга анкетыг hr@ugl.mn хаягаар дараах хавсралт материалын хамт илгээнэ үү.

• 1% - цээж зураг

• Мэргэжлийн диплом, сертификатын хуулбар

• Иргэний үнэмлэхний хуулбар