Ажлын байрны өргөтгөл хийж байгаа тул 14/14 ростерын ажил хайж байгаа "Машин тоног төхөөрөмжийн засварчин" таныг ажилд урьж байна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Оюу толгой уурхайн гадарга дээр ашиглагддаг Дунд болон бага оврын хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдийн засвар механикийн засвар үйлчилгээг хийх.
Тавигдах шаардлага:
- Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх;
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх;
- Орон нутгийн харьяат бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл:
- Гэрээний хугацаа: 6 сар
- Ажил амралтын хуваарь: 14/14
- Ажлын байршил: Оюу толгой сайт
- Өдөрт ажиллах ажлын цаг: 10 цаг
Анкетыг Ханбогд сум Өгөөмөр төвийн 2 давхар 201 тоотод авчирч өгөх болон hr@ugl.mn хаягаар илгээнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 88117896 дугаараас авна уу
Анкет татах холбоос:
https://docs.google.com/document/d/1jHZ3ccQ2zXvYeBTSzzIyqzSPMwdtFsqa/edit?fbclid=IwAR3HyJQyqFtbkfftUTAiCf5RwRaGXLcFKKVMqGSYKkAMvzTcoebtiWInLGE
Анкетанд бүрдүүлэх материал:
- 1% - цээж зураг
- Мэргэжлийн диплом, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэх ба жолооны үнэмлэхний хуулбар
Жич: Зөвхөн анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.