Албан тушаалын зорилго: Кино театрыг зохицуулах үйлчилгээ үзүүлэх.
Гүйцэтгэх үүрэг:
- Кино театрт кино гаргах
- Тасалбар хэвлэх, тасалбар тараах (тасалбар үнэгүй боловч кино гарахаас нэг өдрийн өмнө тараах шаардлагатай)
- Кемпийн оршин суугчдын санал хүсэлтийг хүлээн авч, удирдлагад дамжуулах
- Төлөвлөгөө гаргах төлөвлөгөөний биелэлтийг хангах
Тавигдах шаардлага:
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх;
- Төлөвлөгөө боловсруулах, үр дүнг тайлагнах чадвартай байх;
- Оффисын хэрэглээний программын мэдлэгтэй байх;
- Өөрийн ажил үүрэг, туршлагатай холбоотой сэдвийн хүрээнд богино хэмжээний текстийг англи хэлээр бичдэг байх;
- Ханбогд сумын иргэн байх;
Ажил амралтын хуваарь: 14/14
Ажлын цаг: 8 цаг
Гэрээний үргэлжлэх хугацаа: 6 сар
Ажлын байршил: Оюутолгой уурхайн талбай
Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2023/03/03
Дэлгэрэнгүй мэдээллийг 88117896 дугаараас авах боломжтой
Та өөрийн товч танилцуулга анкетыг hr@ugl.mn хаягаар дараах хавсралт материалын хамт илгээнэ үү.
- 1% - цээж зураг
- Мэргэжлийн диплом, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Жич: Зөвхөн анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно