Мэдээллийн систем ба технологийн инженер

A- A A+
Мэдээллийн систем ба технологийн инженер

Ажлын газрын байршил: Улаанбаатар & Оюу толгой төслийн талбай

Тавигдах шаардлага :

  • Компьютерийн шинжлэх ухаан, инженерчлэл эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Холбогдох технологи, бүтээгдэхүүн эсвэл системийн чиглэлээр мэргэшлийн гэрчилгээтэй
  • Мэргэжлээрээ хамгийн багадаа 4 жил ажилласан туршлагатай байх
  • Уул уурхайн салбарын технологийн дизайн боловсруулж, хэрэгжүүлж байсан туршлагатай
  • Технологи нэвтрүүлэх төсөл дээр ажилласан туршлагатай
  • Инженерчлэл эсвэл холбогдох салбарт ажилласан 3-5 жилийн туршлагатай, үүнээс 2-с дээш жил уул уурхайн технологийн чиглэлээр ажилласан туршлагатай
  • Оюу толгойн гүний уурхайн тээврийн хэрэгсэл хоорондын харилцан үйлчлэлийн удирдлага, үйлдвэрлэлийн систем болон ЭМААБО-ыг сайжруулахад ашигладаг технологи дээр ажиллаж байсан
  • Эерэг хандлагатай, аливаа сорилтыг даван туулах чадвартай
  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы чадвар ахисан түвшинд байх
  • Ажлын шаардлагаар томилолтоор явах боломжтой байх

Үндсэн чиг үүрэг:

  • Гүний уурхайн Технологийн багийн чиг үүргийн хүрээнд хамаарах технологийн стратеги, үйл ажиллагаа болон ашиглах зарчмыг дэмжиж ажиллах
  •  Гүний уурхайн Технологи болон Гүний уурхайн олборлолтын багийн үйл ажиллагааны хүрээнд Agile болон DevOps аргачлал, процессийг ашиглах ажлыг дэмжиж ажиллах
  • Аливаа технологи болон МТ-ийн бүтээгдэхүүний дизайн боловсруулалт, хэрэгжилт, дүн шинжилгээг гүйцэтгэх
  •  Гүний уурхайн Технологийн багийн чиг үүргийн хүрээн дэх төслийн зорилго, зорилт болон техникийн шаардлагыг хангаж ажиллах, түүнчлэн багийн стратеги боловсруулах болон төлөвлөх ажилд оролцох.
  • Техникийн холбогдолтой гол ажлуудыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах хүрээнд төслийн удирдагчдыг дэмжиж ажиллах.
  • Технологийн бүрэлдэхүүн хэсгүүдийн уялдаа холбоо, үйл явцыг ойлгон хөтөлбөрийн зорилгыг хангаж ажиллах

Техникийн ур чадвар:

  • Сүлжээний дизайн - боловсруулах, хэрэгжүүлэх
  • Microsoft PowerBI эсвэл Tableau зэрэг тайлан боловсруулах програм
  • Системийн дизайн - боловсруулах, хэрэгжүүлэх

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2022/01/14 өдрийг дуустал

Анкет болон CV-ийг hr@ugl.mn хаягаар илгээнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 88117896 дугаараас авна уу