Төслийн техникч

A- A A+
Төслийн техникч

Ажлын чиг үүргийн ерөнхий агуулга:

Оюу толгой Ил уурхай - Уурхайн Үйл Ажиллагааны Хэлтэс 2022 онд технологийн нэвтрүүлэлт болон туршилттай холбоотой тодорхой тооны төслүүдийг хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын байранд ажиллах ажилтан төслийн хугацааны туршид технологийн суурилуулалт, ашиглалтад оруулах, түүний ажиллагаанд тест баталгаажуулалт хийхэд, мөн төсөлтэй холбоотой ажлуудыг гүйцэтгэх замаар технологийн найдвартай бөгөөд хэвийн ажиллагааг тогтвортой хангахад төвлөрнө. Технологийн ажиллагааг тогтвортой хангахад, мөн нэвтрүүлэлт болон туршилтын төслүүдийг гүйцэтгэхэд оролцоотой байх ба холбогдох багуудтай уялдаа холбоотой, дэмжиж ажиллана.

Тавигдах шаардлага:

• Автоматжуулалт, электроникс, уул уурхай тоног төхөөрөмжийн цахилгаан, мэдээлэл технологийн инженерчлэл - техник хангамжийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.

• Тус чиглэлээр ажлын 5-с доошгүй жилийн туршлага хуримтлуулсан байх

Гүйцэтгэх үндсэн үүрэг :

• Системийн эд ангиуд, мөн системийн ашиглалтад оруулахаас өмнө бэлтгэх дэд бүтцийн суурилуулалтын зураг болон схемүүдийг хянах болон эцэслэхэд оролцох

• Уул уурхайн өөрөө буулгагч машинуудад "Машины Удирдлагын Контроллер" - ыг суулгах, ашиглалтад оруулахад үйлдвэрлэгчийн багийг дэмжих

• Өөрчлөлтийн Удирдлагыг хэрэгжүүлэх хүрээнд шаардлагатай процессуудыг нэвтрүүлэх буюу сайжруулахад оролцох

• Өөрчлөлтийн Удирдлагыг хэрэгжүүлэх хүрээнд шаардлагатай дүрэм журам, бичиг баримтуудын боловсруулалтад оролцох

• Төслийн даалгаваруудыг гүйцэтгэх, явцын мэдээллийг төслийн хамааралтай талуудад уламжлах

• Төслийн хэрэгжилтийн үйл явцын мэдээллийг төслийн хамааралтай талуудад уламжлах

• Системийн программ хангамжийн тавил болон тохиргооны ажлыг төлөвлөх, хуваарьт оруулах, гүйцэтгэх

• Системийн эд ангиудыг суурилуулах, ашиглалтад оруулах ажлыг төлөвлөх, хуваарьт оруулах, гүйцэтгэх

• Системийн доголдолыг оношлох, эд ангиудад шаардлагатай үзлэг болон үйлчилгээ хийх, эд ангиудыг засварлах болон шинэчлэх, засварын мэдээ болон тэмдэглэлийг хөтлөх

• Системийн доголдол болон гэмтэлтэй холбоотой техникийн шинжилгээ хийх, тайлан мэдээлэл боловсруулахад оролцох

• Системийн ажиллагааг төлөвлөгөө, протоколын дагуу баталгаажуулахад оролцох

• Системийн тайлан ба мэдээллийг хянах, системийн ажиллагааг тогтвортой хянах

• Системийн найдвартай байдал, ажиллагаа болон чадамжийн талаарх техникийн шинжилгээ хийх, тайлан боловсруулахад оролцох

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2022/8/23

Анкет татах холбоос:

https://bit.ly/3ae2d8S

Анкетанд бүрдүүлэх материал:

- 1% - цээж зураг

- Мэргэжлийн диплом, сертификатын хуулбар

- Иргэний үнэмлэхний хуулбар

Анкетыг hr@ugl.mn хаягаар илгээнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88117896 дугаараас авна уу

Жич: Зөвхөн анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно