Ажлын газрын байршил: Улаанбаатар & Оюу толгой төслийн талбай
Тавигдах шаардлага :
- Компьютерийн шинжлэх ухаан, инженерчлэл эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй
- Холбогдох технологи, бүтээгдэхүүн эсвэл системийн чиглэлээр мэргэшлийн гэрчилгээтэй
- Мэргэжлээрээ хамгийн багадаа 4 жил ажилласан туршлагатай байх
- Уул уурхайн салбарын технологийн дизайн боловсруулж, хэрэгжүүлж байсан туршлагатай
- Технологи нэвтрүүлэх төсөл дээр ажилласан туршлагатай
- Инженерчлэл эсвэл холбогдох салбарт ажилласан 3-5 жилийн туршлагатай, үүнээс 2-с дээш жил уул уурхайн технологийн чиглэлээр ажилласан туршлагатай
- Оюу толгойн гүний уурхайн тээврийн хэрэгсэл хоорондын харилцан үйлчлэлийн удирдлага, үйлдвэрлэлийн систем болон ЭМААБО-ыг сайжруулахад ашигладаг технологи дээр ажиллаж байсан
- Эерэг хандлагатай, аливаа сорилтыг даван туулах чадвартай
- Монгол, англи хэлний бичгийн болон ярианы чадвар ахисан түвшинд байх
- Ажлын шаардлагаар томилолтоор явах боломжтой байх
Үндсэн чиг үүрэг:
- Гүний уурхайн Технологийн багийн чиг үүргийн хүрээнд хамаарах технологийн стратеги, үйл ажиллагаа болон ашиглах зарчмыг дэмжиж ажиллах
- Гүний уурхайн Технологи болон Гүний уурхайн олборлолтын багийн үйл ажиллагааны хүрээнд Agile болон DevOps аргачлал, процессийг ашиглах ажлыг дэмжиж ажиллах
- Аливаа технологи болон МТ-ийн бүтээгдэхүүний дизайн боловсруулалт, хэрэгжилт, дүн шинжилгээг гүйцэтгэх
- Гүний уурхайн Технологийн багийн чиг үүргийн хүрээн дэх төслийн зорилго, зорилт болон техникийн шаардлагыг хангаж ажиллах, түүнчлэн багийн стратеги боловсруулах болон төлөвлөх ажилд оролцох.
- Техникийн холбогдолтой гол ажлуудыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах хүрээнд төслийн удирдагчдыг дэмжиж ажиллах.
- Технологийн бүрэлдэхүүн хэсгүүдийн уялдаа холбоо, үйл явцыг ойлгон хөтөлбөрийн зорилгыг хангаж ажиллах
Техникийн ур чадвар:
- Сүлжээний дизайн - боловсруулах, хэрэгжүүлэх
- Microsoft PowerBI эсвэл Tableau зэрэг тайлан боловсруулах програм
- Системийн дизайн - боловсруулах, хэрэгжүүлэх
Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2022/01/14 өдрийг дуустал
Анкет болон CV-ийг hr@ugl.mn хаягаар илгээнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 88117896 дугаараас авна уу