“Хайгуулын ахлах геологич” нээлттэй ажлын байр зарлагдлаа.
Тавигдах шаардлага :
- Геологи, Геологийн ШУ-ны чиглэлээр их дээд сургууль төгссөн байх
- Хайгуулын салбарт багадаа 6-аас дээш жил ажилласан туршлагатай байх
- Геологийн зураглалын өндөр мэдлэгтэй, зураглалын ажлын өргөн туршлагатай байх
- Геологийн хээрийн ажил, зураглалын багийг ахлан ажиллаж байсан туршлагатай байх
- Харилцааны өндөр чадвар, багаар ажиллах чадвар маш чухал юм
- Аюулгүй ажиллагааны өндөр мэдлэгтэй, АА-г ажлын үндсэн хэсэг гэж үзэн, мөрдлөг болгон ажилладаг байх
- Геологи, хайгуулын ажлын төрөл бүрийн мэдээлэл (геологи, геофизик, геохими гэх мэт) дээр боловсруулалт, анализ хийж үр дүнг тодорхой тайлбарладаг байх
- Англи болон Монгол хэл дээр геологийн тайлан боловсруулж бичдэг байх
- ArcGIS болон бусад геологийн 3D программууд дээр ажилладаг байх
- Геологийн 3D модель боловсруулах туршлагатай бол давуу тал болно
- Орчин үеийн хайгуулын арга техникүүдийн талаар өргөн мэдлэгтэй байх
- Оюутолгойн дүүрэг болон Өмнөт Монголын бүс нутгын геологийн талаар мэдлэгтэй байх
- Бие даан болон бусад баг, хамт олны хүрээнд зохицон ажиллах чадвартай байх
- Монгол улсад хүчин төгөлдөр жолооны үнэмлэхтэй байх
Энэхүү ажил үүргийн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд Оюу толгойн геологийн чиглэлийн үйл ажиллагаануудад дэмжлэг болон үйлчилгээ үзүүлэх ажлыг компанийн бодлого журмын дагуу өргөн цар хүрээнд хийж гүйцэтгэхэд оршино.
Энэ ажлын байр нь Оюу Толгойн болон хамтарсан лицензийн талбайнуудад явуулах геологи хайгуулын ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, баримтжуулах, мөн хайгуулын ажлыг гүйцэтгэж буй геологичид болон техник геологичидийг удирдан чиглүүлэх ажлыг гүйцэтгэнэ.
Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2022/1/17 өдрийг дуустал
Анкет болон CV-ийг hr@ugl.mn хаягаар илгээнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 88117896 дугаараас авна уу
Анкет татах холбоос:
Анкетанд бүрдүүлэх материал:
- 1% - цээж зураг
- Боловсролын гэрчилгээ, диплом, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Жич: Зөвхөн анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно