Тээврийн захиргааны ажилтан

A- A A+
Тээврийн захиргааны ажилтан

Тавигдах шаардлага :

- Логистик, тээвэр эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.

- Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.

- Англи хэлээр чөлөөтэй ярилцдаг байх

- MS оффисын хэрэглээний програм хангамжуудын нуугдмал үйлдлийн горимуудыг мэддэг ба ашиглаж чаддаг байх

- SAP, WMS, workflow программ дээр ажиллаж байсан бол давуу тал болно.

- Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх

Ажлын чиг үүргийн ерөнхий агуулга:

- Ажлын чиг үүргийн хүрээнд зардлын үр ашигт байдал, агуулах, бараа материалыг аюулгүй удирдан зохицуулах, түүхий эд материал, ажилчид, машин, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, туслах материалыг уурхайгаас үйлдвэр, уурхайн суурин, бусад талбайд тээвэрлэх, бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх зэрэг ажлууд дээр төвлөрөн ажиллана.

- Талбайн үйл ажиллагаа (ТҮА) - төлөвлөлт, хангамж, тоног төхөөрөмж, гүйцэтгэгчийг ашиглах, ложистикийн ханган нийлүүлэлтийн чиглэл, ажил болон нөөцийг хуваарилах зэрэг талбайн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхтэй холбоотойгоор ложистик, үйл ажиллагааны техникийн зөвлөгөө өгөх, төлөвлөгөө гэх мэт.

Ажлын газрын байршил: Оюу толгой төслийн талбай

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2022/2/9 өдрийг дуустал

Анкет болон CV-ийг hr@ugl.mn хаягаар илгээнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 88117896 дугаараас авна уу

Гэрээний хугацаа: 10 сар

Анкет татах холбоос:

https://bit.ly/396iHfF

Анкетанд бүрдүүлэх материал:

- 1% - цээж зураг

- Боловсролын гэрчилгээ, диплом, сертификатын хуулбар

- Иргэний үнэмлэхний хуулбар

Жич: Зөвхөн анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно