Тавигдах шаардлага :
- Геологи, Геологийн Инженерчлэлийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Гүний уурхайд ажиллах боломжтой байх
- Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай бол давуу тал болно
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Өдөр тутмын далд уурхайн геологийн ажил үүргүүдийг гүйцэтгэнэ. Үүнд:
o Хананы геологийн зураглал хийх, дээжлэлт хийх
o Өндөр эрсдэлтэй олборлолтын хэсгүүдийг таньж илрүүлэхэд туслалцаа үзүүлэн тэдгээрийг ахлагчдаа нэн даруй мэдээлэх
o Олборлолтын үед хаягдал ба хүдэрийг ялган тээвэрлэлтийн явцад хүдэр ба хаягдал холилдохгүй байх хяналтыг бий болгох
o Геологийн үнэн зөв мэдээлэл бүрдүүлэх, үүнд дараах болон бусад зүйлс орно: гүний уурхайн зураглал, чөмгөн дээжийн бичиглэл, түвшний план зургийн шинэчлэл, тайлал, өгөгдөл оруулах ажлууд
o Тухай бүрд дотоод болон гадаад (жишээ нь, засгийн газрын тайлан) хэрэгцээнд ашиглагдах геологийн холбогдолтой уул уурхайн үйл ажиллагааны тайланг бусадтай хамтран гаргах
o Уурхайн геологийн талаарх ойлголтыг тодорхой болгох, үүнд түвшний план зургийг тогтмол шинэчлэх болон бусад ажлууд орно
- Геологи, уурхайн олборлолт болон металлургийн багуудтай хамтран ажиллаж нөөцийн харьцуулалттай холбоотой асуудлуудыг (жишээ нь, загварчилсан агуулга болон метал авалтыг бодит агуулга болон метал авалттай харьцуулах гэх мэт) шийдвэрлэхэд оролцох
- Дээжний төлөөллийн судалгааг (heterogeneity) үе үе хийж гүйцэтгэн дээжлэлтийн тохиромжтой аргачлал болон дээжийн жин хэмжээг тодорхойлоход оролцох
- ЭМААБО-ны холбоотой аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, ЭМААБООН-ын дадал зуршлыг хэрэгжүүлэхийг байнга хөхүүлэн дэмжиж, аливаа үл нийцлийг багийн гишүүдтэй хамтран шуурхай шийдвэрлэх;
Ажлын газрын байршил: Оюу толгой төслийн талбай
Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2022/4/22 өдрийг дуустал
Анкет болон CV-ийг hr@ugl.mn хаягаар илгээнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 88117896 дугаараас авна уу
Анкет татах холбоос:
https://bit.ly/396iHfF
Анкетанд бүрдүүлэх материал:
- 1% - цээж зураг
- Боловсролын гэрчилгээ, диплом, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Жич: Зөвхөн анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно