АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО: Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн барилгын инженерийн чиг үүргийн ажлыг Оюу толгой компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
ТАВИГДАХ ШААРДЛАГА :
- Барилга, барилгын инженер мэргэжлээр бакалавраас дээш зэрэгтэй архитектур, барилгын зураг төслийн инженер
- Aжлын зургийн үе шатны дагуу иргэний ба үйлдвэрийн барилгын хэсгийн зураг төслийг төлөвлөх чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
- Барилгын төвөгшлийн зэргээр дунджаас дээш төвөгшилтэй барилгын зураг төсөл боловсруулж, улсын экспертизээр батлуулан ажиллаж байсан туршлагатай.
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх.
- Autocad, Lira sadr, 3D max, photoshop, Microsoft төсөл, Microsoft оффис болон бусад зураг төслийн өргөн хэрэглээний програмууд дээр ажилладаг байх.
- "Барилга бүтээц болон барилгын зураг төслийн мэргэшсэн инженер" зэрэгтэй бол давуу тал болно.
- Барилга угсралт, үйл ажиллагааны ашиглалтын сайжруулалтын шийдлийг боловсруулсан туршлагатай бол давуу тал болно.
ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ ҮҮРЭГ:
Ажлын чиг үүргийн хүрээнд дэд бүтцийн, боловсон хүчний болон зардлын найдвартай, үр ашигтай үр дүнтэй байдлыг хангах үүднээс барилга бүтээц, байгууламжийн (гүүр, төмөр зам, авто зам, гэх мэт) зураг төслийг гаргах, хадгалах зэрэг ажлууд дээр төвлөрөн ажиллана. Хэлтсийн ажлын хүрээнд гарах ажлуудад дэмжлэг үзүүлнэ.
Анкет болон CV-ийг hr@ugl.mn хаягаар илгээнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 88117896 дугаараас авна уу
Анкет татах холбоос:
Анкетанд бүрдүүлэх материал:
- 1% - цээж зураг
- Боловсролын гэрчилгээ, диплом, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Жич: Зөвхөн анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно