Өгөгдлийн сангийн администратор нээлттэй ажлын байр зарлагдлаа
Тавигдах шаардлага:
- Тооцооллын, Мэдээлэл технологийн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан
- Микрософтын Өгөгдлийн сангийн Администратор (MCDBA) сургалтанд хамрагдсан
- Өгөгдлийн сангийн дизайн, серверийн тохиргоо, хатуу дискнүүдийн зохион байгуулалт, нөөц дискнүүдийн (raid) түвшин, өгөгдөл хадгалах сүлжээг (SAN) чөлөөтэй ашиглах чадвартай
- Оюу толгой ХХК-ийн хэрэгжүүлэх олон төрлийн техник системийн үйл ажиллагааны болон системийн бүтэц/архитектурын талаар мэдлэгтэй
- MS SQL дээр DML, DDL, DCL -ийн талаар өндөр мэдлэгтэй
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Уг албан тушаал нь ажилтнаас нарийн мэргэшсэн, техникийн мэдлэгтэй байж, асуудал шийдэх өндөр ур чадвартай байхыг шаардана.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- МТ-ийн бүх бодлого, стандарт, журмын талаар мэдлэгтэй байх, дагаж мөрдөх
Систем:
- Windows болон SQL серверийн үйлдлийн систем болон бусад серверийн програм/хэрэглээний програм суулгах, тохируулах
- Рио Тинтогийн Мэдээллийн систем, технологийн сервер, өгөгдөл хадгалалтын багтай хамтран ажиллаж, мэдлэг мэдээллээ хуваалцах
- Хэрэглэгчийн үйлчилгээний утсанд ирсэн хүсэлтийг тухай бүр хүлээн авч, хүсэлтийг шийдвэрлэн, хэрэглэгчид мэдээлэл өгөх
- Төвлөрсөн хяналтын хэрэгсэл ашиглан бүх сервер/дата хадгалалт/програм/үйлчилгээний хэвийн байдалд хяналт тавих, бүх асуудлыг шийдвэрлэх (программ/техник хангамж). Асуудлыг дотроо засварлаж чадахгүй бол нийлүүлэгчийн тусламж авах шаардлагатай талаар ахлах удирдлагадаа цаг алдалгүй мэдэгдэж, зохих шийдэл олох.
- Сүүлийн үеийн шинэ технологи, програм хангамжийн бүтээгдэхүүний талаар мэдлэг мэдээлэлтэй байх.
- Бусад шаардлагатай холбогдох ажил үүргийг гүйцэтгэх.